ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүндэтгэлийн цуглаан, цэцэг өргөх ёслолд хэлмэгдэгсдийн ар гэр, ач зээ нарын төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо

2017-09-14

  Улс төрийн хэлмэгдэгсэдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 09 сарын 10-ны 10 цагт хүндэтгэлийн цуглааныг зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.  
   Ёслолд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ЦАУЗБСК-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй төр захиргааны байгууллагын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, аймагт үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэр,  ач зээ нарын төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо. 
    Мөн “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба А.Амарын байр суурь” эсээ бичвэрийн уралдаанд шалгарсан 5 сурагчдад дурсамж, мөнгөн шагналыг гардуулав.
  Тус арга хэмжээний үргэлжлэл болгон аймгийн “Хутагт ламын хийд”- д улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ойр дотны хүмүүсийг оролцуулан буяны ном хурах үйл ажиллагааг зохион байгууллаа.