ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж" онол практикийн бага хурал боллоо

2017-09-14

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан аймгийн ЦАУЗБСК-оос “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” онол практикийн бага    хурлыг 2017 оны 09 сарын 08 өдрийн 15 цагт Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд зохион явууллаа. Хуралд ЕБС-иудын түүх нийгмийн ухааны багш нар, аймаг сум, багийн удирдлагууд болон Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын үр сад болох ахмад багш Хажидсүрэн ирж оролцлоо. 
   Тус онол практикийн бага хуралд  “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба А.Амарын байр суурь” сэдвээр доктор Д. Эрдэнэцэцэг, “Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд А.Амарын оролцоо” сэдвээр философич, доктор Б.Цэрэнханд,  “Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн гадаад, дотоод хүчин зүйл, А.Амар сайдын хэлмэгдлийн улс төр, үзэл бодлын нөлөөллийн судалгаа” сэдвээр доктор М.Толя, “Их хэлмэгдүүлэлтийн он цагийн болон шалтгаан нөхцлийн судалгааны асуудалд” сэдвээр доктор, профессор С.Хаш-Эрдэнэ зэрэг багш, эрдэмтэн докторууд илтгэлээ уншиж, хэлэлцүүлэгт санал бодлоо сонсож нээлттэй ярилцлаа.