ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

2017-10-10

   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орлогч даргаар аймгийн Засаг дарга Д.Батлут нар ажилладаг билээ. Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа. Тус хурлын эхний хэлэлцэх асуудал буюу 2017 оны 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн байдал, анхаарах асуудлын тухай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Энх-Ертөнц мэдээлэл хийлээ. 2017 оны 03 дугаар улирлын байдлаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас нийт 5923 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 33.6 хувиар буурсан. Нийт гомдол, мэдээллийн 944 буюу 16 хувийг гэмт хэргийн шинжтэй, 4979 буюу 84.1 хувийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд тус тус эзэлжээ.

   Мөн аймгийн хэмжээнд 2017 оны 9 сарын байдлаар гарсан зам тээврийн осол, зөрчлийн талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудал, “Замын хөдөлгөөний соёл” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал зэрэг асуудлаар мэдээлэл санал хэлэлцлээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва зөвлөмж үүрэг даалгавар өглөө.