ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сэдэвт сарын аян амжилттай үргэжилж байна

2017-06-22

  Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан 6 дугаар сарын 22-ны 10 цагт Нутгийн захиргааны ажлын кабинетад боллоо.
   Тус хуралдаанаар “Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сэдэвт сарын аяны явцын талаар хэлэлцлээ.
    Сарын аяны хүрээнд орон нутгийн худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн 12 ажил төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу амжилттай явагдаж байгааг дүгнэлээ.
    Сарын аяны хүрээнд аймгийн 2017-2021 онд хэрэгжүүлэх аялал жуулчлалын дэд хөтөлбөр батлах, Хөх монгол цогцолборыг нээж үйл ажиллагааг жигдрүүлэх, Бурхан багшийн сэрэг дүрийн засварын ажлыг дуусгаж, үйл ажиллагааг жигдрүүлэх, Гадаад, дотоодын иргэдэд “Эрдэнэт” үйлдвэрийг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах, Орхон аймгийн аялал жуулчлалын танилцуулга хэвлэж тараах, цахим нэгдсэн сүлжээтэй болох үйл ажиллагаа зохион байгуулах, “Худалдааны гудамж”-ны замыг засах үйл ажиллагааг жигдрүүлэх, Орхон аймгийн дурсгалт газруудаар тойрон аялал зохион байгуулах зэрэг 12 ажил хийгдэж байна.