ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулагдлаа

2017-11-27

  Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” нь Н.Даринчулуун, Б.Батцэцэг, Б.Ариунболд гэсэн 3 гишүүнтэйгээр байгуулагдаж, Авлигатай тэмцэх газар, Аймгийн ГХУСАЗЗ, Олон нийтийн дэд зөвлөлийн гурвалсан гэрээ байгуулах үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
   Олон нийтийн дэд зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг нийтлэг зорилго болоод сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.