Монгол
улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг
тохиолдуулан Орхон аймгийн ИТХ, Орхон аймгийн ЗДТГ-аас 2017 оны 11
дүгээр сарын 03-ны өдөр “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг
хандлага” зөвлөгөөнийг зохион явууллаа. Зөвлөгөөнд 1996-2000 онд
аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Лувсаншарав, Засаг даргаар
ажиллаж байсан Д.Чагнаадорж, 2000-2004 онд Аймгийн ИТХ-ын даргаар
ажиллаж байсан Ш.Ганбат, 2000-2004 онд аймгийн Засаг дарга, 2008-2012
онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан К.Даулетбай, 1994-2016 онд
Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Цэгмэд
зэрэг Нутгийн удирдлагын байгууллагын үе үеийн удирдлага болон аймаг
сумын Тэргүүлэгч, Төлөөлөгч, багийн Засаг дарга нар оролцсон юм.
“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэлсэнээр эхлэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр хүргэж үг хэлсэн юм. Зөвлөгөөнд “Аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, баримтлах бодлого” сэдвээр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Аймгийн нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдвээр аймгийн Засаг дарга Д.Батлут, “Орхон аймгийн НӨУБ-ын чадавхи, сайн туршлага”-аас Үндэсний сургагч багш С.Цэгмэд, “Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, “Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат нар илтгэл тавьж, нутгийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан байгууллага, хувь хүмүүст Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын болон аймгийн Засаг даргын шагнал гардуулсан ба Орхон аймгийн ИТХ-ын “Цагаан арслан цом”-оор аймгийн Онцгой байдлын газар шагнагдлаа.

“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”
хэлэлцүүлгээс гарсан санал
1. Орхон аймаг бол Эрдэнэт хот болох ёстой гэж боддог. Анх аймаг болох гэж байхад нь миний бие заргын бичиг бариад Чимэд даргатай уулзаж байсан түүхтэй. Тиймээс Эрдэнэт хот болоход анхаарч ажиллаарай. хэлэлцүүлгээс гарсан санал
2. Төр иргэн 2 хамгийн ойрхон байх ёстой. Тиймээс иргэн төр 2-ыг ойрхон байх нөхцлийг та бүхэн хангаж ажиллах хэрэгтэй. Дарга нь дарга болчихлоо гэж иргэн байснаа мартдаггүй. Төлөөлөгчид нь биднийг анх хэн энэ төр лүү илгээсэн билээ гэдгийг мартдаггүй. Ийм л байж чадвал төр иргэн 2 ойртох нөхцөл бүрдэх юм.
3. Байгууллагын соёл гэдэг бол тухайн байгууллагын үнэт зүйл байх ёстой.
4. Төрийн залгамж халаа гэдэг бол ямагт байх ёстой зүйл юм. Өмнөх бүрэн эрхийн хийж эхлүүлсэн ажлыг мундаг хүмүүс гарч ирээд сайжруулж байгаа нэрээр байхгүй болгодог зүйлийг халах ёстой юм.
5. Орхон аймгийн хурал хангайн бүсийн хэмжээнд манлайлах хэрэгтэй. Өнгөрсөн бүрэн эрхэд хангайн бүсийн зөвлөгөөнийг хийж би илтгэл тавьж байсан, тэндээс олон сайхан санал гарсан хэдий харамсалтай нь дээд төр нь дэмжээгүй. Үүнийг дэмждэг болтол нь хийж бүсийн хэмжээнд манлайллын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй.
6. Үйлдвэр технологийн парк гэж сайхан ажил эхлүүлсэн байдаг. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүдээрээ дамжуулан эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй.
7. Бидэнд хөрөнгө зарахгүйгээр хийж, хэвшүүлэх олон ажил байгааг олж харахгүй байна. Тиймээс эхний ээлжинд Эрдэнэт хотын иргэдийн хийж, хэвшүүлэх зүйлийг жагсаалтыг гаргаж ажиллах санал байна.
8. Дараагийн тэгш ойг зохион байгуулахдаа иргэдээс урьж оролцуулах санал байна.
9. Бодлого, стратегийн төлөвлөлт, хөгжлийн загвар, /Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал болон орон нутгийнхаа хүрсэн түвшинд тулгуурласан бодлогын өөрчлөлт хийх, баталсан бодлого, хөтөлбөрөө бодит амьдралд хэрэгжүүлэхэд анхаарал тавих /Манай аймаг улсын хэмжээнд анх удаа “Нутгийн удирдлагын чадавхийг сайжруулах хөтөлбөр” боловсруулвал яасан юм бэ?/
10. Эдийн засаг-нийгмийн хөгжлийн үр ашиг, үр нөлөө, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн хэрэгцээг судлах /өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлтийг бодлогын хүрээнд тавьж ажиллах, хүн ам, бүс нутгийн хэрэгцээнд үндэслэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх/
11. Технологи, инновацийн хөтөлбөрийн үр дүн, /шинжлэх ухаан, технологийн бодлогод суурилж орон нутгаа хөгжүүлэх, байгууллага бүрийг өөртөө тохирсон бүтээмж, инновацийн хөтөлбөртэй болгож ажиллуулах/
12. Төрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, цахим үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, смарт болгох /аймгийн төрийн албан хаагчдын 41.2% нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг №1 асуудал гэж үзэж байна/.
13. Нутгийн удирдлагын байгууллагын зан төлөв харилцаа /төвлөрлийг сааруулах, Иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах, иргэдийн оролцоог сайжруулах талаар идэвхтэй ажиллах, төрийн албан хаагчдын 61.7% нь хүнтэй харьцаа дунд зэрэг гэж хариулсан/
14. Хүний нөөцийн удирлага, манлайлал /Нутгийн захиргааны байгууллагын ажилтан, мэргэжилтнийг чадваржуулах, тодорхой асуудлаар мэргэшүүлэх шаардлага, ИТХ-ын төлөөлөгчдийн манлайллыг дээшлүүлэх/
Судалгаанд оролцсон төрийн ажилтнууд нэн түрүүнд шийдвэрлэх асуудлыг 1 дүгээрт “төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх” гэж үзэж байна.
“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөнөөс өгөх чиглэл
- Орон нутгийн бүх шатны хурал, засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, үр нөлөөг дээшлүүлэх
- Хүний хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхдээ төрийн бодлогын залгамж чанар, төрийн албаны ёс зүйг чанд мөрдүүлэн иргэдэд үзүүлэх үйлчилгээ, харилцаа, хандлагаа өөрчлөх
- “Хурлын байгууллагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 99 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах
- Аймгийн хэмжээнд өмчийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах
- Худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналт тавих ажлыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог хангах
- Төсвийн хэмнэлтийг горимд ажиллах
- Бүх шатанд хариуцлага сахилга батыг өндөржүүлж, албан даалгаврын хэрэгжилтийг тооцох
- Нийтийн эзэмшлийн зам талбайд улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг тухай бүр бүртгэлжүүлж, хяналтыг тогтмолжуулах
- Төрийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх.