ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Багийн ИНХ-ын дарга нар сургалтад хамрагдав.

2017-11-05

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулсан "Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалт"-д 1-р багийн ИНХ-ын дарга Б.Бүрэнбаяр, 2-р багийн ИНХ-ын дарга У.Долгор, 3-р багийн ИНХ-ын дарга Ц.Тэрбиш, 4-р багийн ИНХ-ын дарга А.Эрдэнэбат, 5-р багийн ИНХ-ын дарга  Б.Мөнхмандах, 6-р багийн ИНХ-ын дарга Ц.Амгалан нар Баянхонгор аймагт 2017 оны 11-р сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад оролцлоо. Сургалтын үеэр “Багийн Иргэдийн нийтийн хурлын эрх зүйн үндэс, суурь ойлголт, Багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан, Нутгийн өөрөө удирдах ёс-Иргэдийн оролцоо, Багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, түүний хэрэгжилт, Багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчид, Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, түүнийг тодорхойлох, Бэлчээрийн менежментийг сайжруулах асуудал” зэрэг сэдвүүдээр хичээл орж, мэдээлэл авч, бүлгээр хамртан ажиллаж, бие биенээсээ ажлын туршлага судлан, хамтран ярилцаж маш үр дүнтэй, цаг үеэ олсон сургалт боллоо. Энэхүү сургалт нь "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний " 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд тус сумаас БИНХ-ын даргаар 2 удаа, ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон 6-р багийн ИНХ-ын дарга Ц.Амгалан нь "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнууллаа. Сургалтад оролцсон нийт дарга нартаа сурсан мэдсэнээ ажилдаа хэрэгжүүлэн эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%