ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ХОНГОР СУМАНД АЖИЛЛАВ

2017-10-25

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо /2017.10.25/ эрхлэх асуудлынхаа хүрээнд Хонгор суманд ажиллаж, тус сумын ЗДТГ-ын газрын харилцааны асуудлууд болон нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдтэй танилцлаа. 
Хонгор сумын ЗДТГ-аас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт”, “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”,  “Сумын газрын төлбөрийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт”, “Төрийн үйлчилгээний ил тод байдал, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт”, “Нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллүүдийг хүргэсэн юм. 
ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид Хонгор сумын удирдлагуудаас дээрх асуудлуудтай холбогдуулан асуулт асууж, харилцан санал солилцсон бөгөөд  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулан дүгнэлт гарган аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%