Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болох багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд арга зүйн зөвлөгөөгөөр хангах, багийн хурлын үйл ажиллагааг тогтмолжуулах, багт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаарх ярилцлагыг хуваарийн дагуу 3 өдөрт багтаан хийлээ. Энэхүү арга хэмжээнд багийн Засаг дарга нар, багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид оролцож өвөлжилтийн бэлтгэл хангалт, отроор явсан малчдын судалгааг нарийвчлан гаргах, тэднийг эргэх арга хэмжээг зохион байгуулах, оготно устгалыг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцав.