Орхон
аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай Уурхайчин багт үйл ажиллагаа
явуулж байгаа сургууль цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай байгаа ажлуудыг
орон нутгийн болон улсын төсөвт тусган, шийдвэрлэн ажиллаж байна. 2017
онд 14 дээврийн засварын ажил гүйцэтгэсэн бол 2018 онд үлдсэн дээврийн
засварын ажлыг шийдвэрлэнэ хэмээв.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай үйл ажиллагаа явуулж байгаа VII,
VIII цэцэрлэгт хүүхэд багачууд ая тухтай суралцах орчныг бүрдүүлэхэд,
ажилчдын ажиллах эрүүл ахуйд тус, нэмэр болох үүднээс зарим эд зүйлсийг
гардууллаа. Ирэх 10 сард XVII, IX, Одод цэцэрлэгүүдэд мөн өгөх аж.