ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн хэмжээнд 2017 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын явц байдалтай танилцлаа

2017-09-21

   Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд 2017 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын явц байдалтай танилцах, ажлуудын чанар гүйцэтгэл болон цаашид анхаарч хийх ажлын чиглэл, зөвлөмж  гаргах зорилгоор хяналт шалгалтын ажлыг 2017 оны 8 дугаар сарын 21 өдрөөс 9 дүгээр сарын 15 өдрийг хүртэлх хугацаанд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.
    Хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын гүйцэтгэлийг шалгаруулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулсан эсэх, батлагдсан төсвийн зарцуулалт, гүйцэтгэлтэй танилцах, захиалагч тухайн хөрөнгө оруулалт, их засварын ажилд хяналт тавьж байгаа эсэх, хөрөнгө оруулалт их засварын ажлын гүйцэтгэлд хяналт хийх чиглэлээр ажлын хэсэг ажиллалаа.  
   Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ажлын алба,  аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хотын Захирагчийн алба, Орон нутгийн өмчийн газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын явц байдалтай танилцаж, чанар гүйцэтгэлд зөвлөмж өгч ажиллалаа.