Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийг тэмдэглэх ажлын хүрээнд сумын ИТХ-ын ажлын алба, нийгмийн түншлэлийн багтай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагаас Соёлын төвд Сайн-Оюут сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ? Ямар хугацаанд хэрхэн явагдаж байсан. Хэлмэгдүүлэлтийн үе шат. Түүний хор уршиг, цагаатгалын талаарх” ойлголтыг соёл, хүмүүжлийн асуудал хариуцсан багш Х.Пүрэвбаатар хичээл зааж асуулт хариулт өрнүүллээ. Хэлэлцүүлэгт хэлмэгдэгч гавж Самбуугийн Янжингийн ач болох Б.Гомбообат оролцож санал бодлоо солилцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ. Дараа нь хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн сумын Гонгандандэдлэн хийдийн лам С.Ганбат номын хур буулган буян үйлдлээ. Хэлмэгдэгсдийн ач зээ нарын судалгааг шинэчлэн гаргаж одоогоор 9 иргэнийг бүртгэж холбогдох газарт нь явуулсан. Хэлмэгдэгсдийн ач зээ нараас хамгийн өндөр настай И.Должинсүрэн 80 настай, Б.Гомбообат 74 настай, Н.Рэнцэндорж 71 настай ахмадуудад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хүндэтгэл үзүүлсэнийг сумын Засаг даргын орлогч, Тэргүүлэгч Ц.Дашдэмбэрэл, ИТХТ-н нарийн бичгийн дарга Д.Нарантуяа нар гардууллаа.