ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14- р хуралдаан болов

2017-08-17

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидийн 14 дүгээр хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, аймаг орон нутаг, цаг үеийн холбогдолтой 3 асуудал хэлэлцлээ.
 
Үүнд:
1. Эрдэнэт хотын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц;
2. Аймгийн хөдөө аж ахуйн салбарын намрын ажил, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц; 
3. 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл хангасан байдлын тухай хэлэлцэв.  
 
   Дээрх асуудлуудыг хариуцсан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд танилцуулж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.