ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сумдын бүсчилсэн хэлэлцүүлэг явагдаж байна

2017-08-17

  Монгол Усын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна. Энэ ажлыг Орхон аймагт 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр сумдын бүсчилсэн хэлэлцүүлэг Баян-Өндөр соёлын төв, МУИС-ийн Орхон сургууль, Хүүхэд залуучуудын театрт нэгэн зэрэг боллоо.
  Иргэдийн хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа аймаг, сумын Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа хэлэлцүүлгүүдийн үеэр хэлэхээс гадна өөрийн оршин суугаа харьяа багийнхаа Засаг даргын ажлын албадаар дамжуулан өгөх боломжтой. Мөн http://orkhon.khural.mn/polls , http://erdenet.mn/ линкээр Та бүхний саналыг хүлээн авч байна.