ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ӨВЛИЙГ ХАМТДАА ӨНТЭЙ ДАВЦГААЯ” наймдугаар сарын аян эхэллээ

2017-08-04

  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сар бүрийн нэрэмжит ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.  Тэгвэл наймдугаар сарыг аймгийн хэмжээнд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, хяналт тавих зорилгоор “Өвлийг хамтдаа өнтэй давцгаая” сэдвийн дор эхлүүлээд байна.

  Б.Оюунбаяр даргатай Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос зохион байгуулж байгаа нэрэмжит ажил 2017 оны энэ сарын 1-30-ны хооронд үргэлжилнэ. Сарын аяны хүрээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад, хадлан, ногоо хураалтад туслах залуучуудын сайн дурын ажлыг зохион байгуулах, төрийн бус байгууллагуудтай хамтран орон гэргүй өрхөд тусламж үзүүлэх, Улаан загалмайн хороотой хамтран зорилтод бүлгийн айл өрхүүдэд түлээ, нүүрсний тусламж үзүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.