ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017-07-03

   Тус салбар комисс нь ажлаа улирлын хуваарьтайгаар жилээр төлөвлөж оны эхэнд комиссын хурлаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, хариуцсан ажлын чиглэлээр комиссын гишүүдээ мэдээллээр хангаж, комиссын хурлаа шаардлагатай үед хуралдуулж холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.
     Цагаатгалын асуудлаар иргэдийг цаг харгалзахгүйгээр хүлээн авч, өргөдөл хүсэлтийг нь холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, нөхөн олговрын материал бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр цагаатгалын асуудлаар гарсан хууль тогтоомжоор эрх зүйн зөвлөгөө туслалцааг тогтмол үзүүлж байна.
    Цагаатгалын нөхөн олговрын материал бүрдүүлж буй иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг Аймгийн Тагнуулын газар, аймгийн сум дундын шүүх, аймгийн Прокурор, Аймгийн архив, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагийн зэрэгцээ Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Үндэсний архивын газар, Улсын дээд шүүх, аймгуудын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, зарим аймгийн архив, шүүхийн архивуудтай харьцаж холбогдох лавлагаа мэдээллийг авч иргэдэд үйлчилж байна.
   1990-ээд оны эхнээс тус комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 56 дугаар зарлиг, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 69, 119, 191 дүгээр зарлиг, тогтоол болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн юм. 1998 оноос “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол улсын хуулийг хэрэгжүүлж ажилласаар ирлээ.  1998 оноос Аймгийн хэмжээнд Цагаатгалын нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж аймгийн хэмжээнд нийт 307 хүнд 277.5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.  Салбар комиссын санаачилга, идэвхтэй оролцоотойгоор Эрдэнэт хотын төвд энэ нутгийн уугуул Монгол улсын Ерөнхий сайд агсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Анандын Амарын дурсгалын хөшөөг байгуулж тэр орчмын талбайг А.Амарын нэрэмжит талбай болгосон бөгөөд жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд явагддаг улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хүндэтгэлийн цуглааныг уламжлал болгон энэ талбай дээр явуулж байсан бөгөөд 2014 онд А.Амарын хөшөөг Нутгийн удирдлагын ордны дэргэд Найрамдал талбайд нүүлгэн шилжүүлж, А.Амарын гудамж гэж нэрлэх болж уламжлалт үйл ажиллагаануудыг хэвийн явуулж ирлээ.