ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэлээ

2016-09-10

   2016 оны 09 дүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж Орхон аймгийн ИТХ болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Цэргийн штабтай хамтран уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ гээд 30 орчим хүнийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Пүрэвлхагва комиссын гишүүдтэйгээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.


    Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын талбайд хүндэтгэлийн цуглаан болж цэцэг өргөх ёслол боллоо. 

Хутагт ламын хийдэд буяны ном хуруулав.

 ЕБС-ийн 9-р ангийн 500 гаруй хүүхдүүд аймгийн Музейд байх Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан буланг үзэж сонирхлоо. Мөн Хүүхдийн ордонд түүхийн хичээлийн лекцийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад уншлаа. 

   Хэвлэл мэдээллийн хэрэслэлээр түүхэн болон баримтат кино үзүүлэх, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрлийг асаалгаж хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм.
    Монгол улс Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгээд 21 дэх жилтэйгээ золгож байна.