6 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23
минутын орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи
шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын
нутаг дэвсгэр дээр гамшгийн нөхцөл байдал үүсч 1331 толгой мал хорогдсон
байна. Орхон аймгийн иргэдэд нийт 228.910.000 төгрөгийн хохирол
учирсан.
Үер
болон хүчтэй салхи шуурганы улмаас гэр нь эвдэрч сүйдэн орох оронгүй
болоод байсан нэн түрүүнд гэр шаардлагатай зарим айл өрхөд шуурхай арга
хэмжээ авч өнөөдөр гэр хүлээлгэн өглөө.
Орхон аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийн зүгээс Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын
булаг”-т зусч байсан Жаргалант сумын Дулаан уул багийн иргэн Л.Биндэр,
Залуугийн өвөрт зусч байсан Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн
П.Энхтайван, Эрдэнэ багийн 46-р гудамжны оршин суугч Б.Ууганбаяр, 49-р
гудамжны оршин суугч Б.Эрдэнэ-Очир нарын 5 айлд Орхон аймгийн Засаг
дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн
нар болон аймаг, сумдын удирдлагууд газар дээр нь очиж гэр олгосон
бөгөөд Онцгой байдлын алба хаагчид гэрийг нь барьж хүлээлгэн өглөө.
Цаашид гэр шаардлагатай 20 шахам айл байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэх юм.
Мэдээллийн төв