ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГААНЧУЛУУТ БАГТ БАРИГДАЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА 30 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-06-28

Энэ онд манай аймагт улсын төсвийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр 2 болон 7-р сургуульд их засвар хийнэ. Мөн Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль барих 1.1 тэрбум гаруй, Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээхэд зарцуулах 300 сая төгрөгийг тус тус улсын төсвөөс санхүүжүүлж байна. Тэгвэл Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагаанчулуут багийн 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилга, 2, 7, 17, Орхон цогцолбор сургуулийн гадна биеийн тамирын талбайг шинээр байгуулахад нийтдээ 2.2 тэрбум орчим төгрөг зарцуулахаар болсон. Түүнээс гадна сургууль цэцэрлэгүүдийн их болон урсгал зардалд 579.4 сая төгрөг зарцуулж байна. 

Өнөөдрийн байдлаар 7, 2, 3,Орхон цогцолбор сургуулийн засварын ажил эхлээд байна. Мөн 17-р сургуулийн биеийн тамирын гадаа талбайн засварын ажил хийгдэж байгаа аж. Түүнчлэн 21, 6, 16, Оюу, Унага, Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн засвар зэрэг хөрөнгө оруулалтын олон ажил эхлээд  байна. 
 
Эдгээрээс Цагаанчулуут багт баригдаж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээд 20 гаруй хонож байна. Барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Номун дөлгөөн” ХХК ажиллаж байгаа бөгөөд 30 гаруй хувийн явцтай үргэлжилж байна гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженер ярьлаа. Уг ажлыг 160 хоногийн хугацаанд буюу 12-р сарын эхээр ашиглалтад хүлээж авах гэрээг гүйцэтгэгчтэй байгуулжээ. 
Мөн Наран цогцолбор сургуулийн их засварын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Их засварын хүрээнд тус сургуулийн бүх цонхыг солих, шалыг бетонон болгох зэрэг ажлууд хийгдэх бөгөөд гүйцэтгэгчээр нь “Деново” ХХК ажиллаж буй. Тэгвэл 6-р цэцэрлэгийн их засварын ажил 90 хувьтай байна. Энэ ажлын гүйцэтгэгчээр “Бугын дөрөлж” ХХК шалгарчээ. 
 
Түүнчлэн 17-р сургуулийн гадна гадна биеийн тамирын талбайн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Тус сургуулийн гадаа сагс, хөл бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, чийрэгжүүлэлтийн  иж бүрэн талбайг тохижуулж байгаа юм. 
 
Энэ оны төсвөөс боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд 77 орчим, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 251 сая орчим төгрөг зарцуулахаар баталсан юм. Төр захиргааны байгууллагаас энэ салбарт зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй багш ажилчдыг хөгжүүлэхэд зориулж “Багш” дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх зардалд нь энэ онд 127 сая төгрөгийг батлаад буй.