Тус өдөрлөгөөр иргэдэд цахим мэдээллийн санд орсон 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын баримт, хавсралтанд нэр дурдсан 41 байгууллагын баримтаас архивын лавлагаа үнэ төлбөргүй олгож үйлчлэхийн зэрэгцээ архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх бүхий л төрлийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэх юм.