Өнөөдөр
аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын дэргэдэх
Иргэний зөвлөлийн дарга, гишүүдийн хамт аймгийн Цагдаагийн газрын
дарга, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр аймгийн
ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва гэмт хэргийн илрүүлэлт өсөлттэй байгаа нь
Цагдаагийн газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний ажлын амжилт болохыг
онцолсон бөгөөд өсөлттэй байгаа хэд хэдэн төрлийн гэмт хэргийн
гаралтыг бууруулахад чиглэсэн тодорхой ажлууд хийх шаардлагатай байгаад
анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Иргэний зөвлөл ажилладаг бөгөөд тус уулзалтын үеэр Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Цагдаагийн албаны тухай хууль, дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжиж ажиллахыг хүслээ.