ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гурвалсан гэрээ байгууллаа

2017-06-07

   Өнөөдөр аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгууллаа.
    Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.
    Тус гэрээг оны эцэст дүгнэх бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд амжилт гаргаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн багуудыг шагнаж урамшуулах бөгөөд шагналын сан 5 сая төгрөг байна. Гэрээний хэрэгжилтэнд Баян-Өндөр, Жаргалант сумдын ГХУСАЗСЗ хяналт тавих юм.