Нээлтийн арга хэмжээний үеэр хороон дарга Б.Мөнхнасан сарын аяны төлөвлөгөөг танилцууллаа. Хороо дараах ажлуудыг холбогдох байгууллагуудтай сарын турш хамтран зохион байгуулна.
1. Аймгийн 2017-2021 онд хэрэгжүүлэх аялал жуулчлалын дэд хөтөлбөр батлах
2. “Хөх Монгол” цогцолборыг нээж үйл ажиллагааг жигдрүүлэх
3. “Бурхан Багшийн Сэрэг Дүр”-ийн засварын ажлыг дуусгаж, үйл ажиллагааг жигдрүүлэх
4. Гадаад, дотоодын иргэдэд “Эрдэнэт” үйлдвэрийг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах
5. Орхонаймгийн аялал жуулчлалын танилцуулга хэвлэж тараах, Цахим нэгдсэн сүлжээтэй болох үйл ажиллагаа зохион байгуулах
6. “Худалдааны гудамж”-ийн замыг засах, үйл ажиллагааг жигдрүүлэх
7. Орхон аймгийн дурсгалт газруудаар тйорон аялал зохион байгуулах
8. “Наалдан пад” салон иргэдэд хөнгөлттэй үйлчилгээ үзүүлэх
9. Орхон аймгийн “Бренд” бүтээгдэхүүнүүдийг сурталчилах
10. Жаргалант сумын түүх дурсгалын газруудад тэмдэгжүүлэлт хийх, олонд таниулах, сурталчилах
11. Хүнсний аюулгүй байдлыг хангах, гэдэсний халдвар хордлогоос
сэргийлье арга хэмжээг зохион байгуулах /шинжилгээ, зөвлөгөө, зөвлөмжийг
иргэдэд хүргэх/
12. Амралт, сувиллын газарт нийлүүлэгдэж буй мал аж ахуйн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнд хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийх