ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн өмчийг орон нутагт шилжүүлнэ...

2017-06-05

   Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Улсын Их Хурлын “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж, санал авах зорилгоор 21 аймаг, нийслэлийн Орон нутгийн өмчийн газрын дарга нар болон бусад төрийн байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон цахим уулзалтыг өнөөдөр 09.30 цагаас орон даяар “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн нэгдсэн сүлжээнд эхлүүлсэн. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн 2017 оны 07 сарын 01-нд болох УИХ-ын чуулганаар батлуулах юм байна.
   Уг тогтоолд 21 аймаг, нийслэлээс урьдчилан санал авч 23.278.401 сая төгрөгний төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэхээр боловсруулсан. Үүнд 15 аймгийн Байгаль орчны газруудыг цогцолбороор нь орон нутгийн өмчид шилжүүлэхээр тусгагдсанаараа онцлог юм.
   Орхон аймгийн хувьд Үйлдвэр технологийн парк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын /хуучнаар/ үндсэн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар санал оруулсан байна.