ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ГХУСАЗЗ хуралдлаа

2017-05-31

   Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр /2017.05.31/ хуралдаж  Аймгийн хэмжээнд ГХУС чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэдээлэл,  аймгийн хэмжээнд 2017 оны эхний 4 сарын байдлаар гарсан гэмт хэргийн байдал, анхаарах асуудал, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид зохион байгуулах ажлын талаарх аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл санал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хийсэн шалгалтын тайлан зэргийг хэлэлцэж холбогдох байгууллага албан тушаалтанд, зөвлөмж үүрэг, даалгавар өглөө.
     Мөн тус хурлаар Баян-Өндөр, Жаргалант сумын багуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээний төслийг хэлэлцэн баталсан бөгөөд ирэх  сарын тавны өдрөөс  багуудтай гэрээ байгуулах ажил эхлэх юм.