ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Алдарт эх”-ийн одонгоор 165 ээж энгэрээ мялаав

2017-05-31

   Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх” одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Аймгийн хэмжээнд “Алдарт эх”-ийн I,  II одонгоор нийт 165 эхчүүд энгэрээ мялаасан ба 6 хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”ийн I одонт 12 ээж байв.

   Энэхүү эрхэм хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Эрхбаатар, Д.Эрдэнэбат нар гардуулан өгч баяр хүргэлээ.


    Энэ жил “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан эхчүүдийн хамгийн залуу нь 26, ахмад нь 55 настай эхчүүд байсан юм.