Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124
дүгээр тогтоолын дагуу сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян
болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон.
Тухайлбал, 5-р сард “Төсвийн бодлого- ИТХ-ын хяналт” сэдвийн дор төсөвт
байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл,
хэтрэлт, хэмнэлтэд хяналт тавих, сангуудын үйл ажиллагаатай танилцах,
төсөвт байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт төсвийн болон
татварын чиглэлээр сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг явуулсан.
Тэгвэл 6-р сарыг аймгийн ИТХ-аас “Худалдаа,үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сарын аян болгон зарлаж байгаа бөгөөд энэ ажлыг Б. Мөнхнасан даргатай Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо зохион байгуулах юм. Хорооны гишүүдээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-эрдэнэ, М.Байгалмаа, Т.Чинзориг нар ажилладаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нэрэмжит ажилтай холбоотой хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.