ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сүм, хийдүүдийн санхүүжилтын эх үүсвэрийг шалгаж байна

2017-05-18

   Aймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сүм, хийдүүдэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулан аймгийн хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад шалгалт явуулж байна. Манай аймгийн хэмжээнд Буддын 8 хийд, Христийн 16 сүм,  Бөө мөргөлийн  1 төв  нийт 25  шашны байгууллага байдаг.
   Энэ удаагийн шалгалтаар эдгээр байгууллага сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд “Төр сүм хийдийн харилцааны тухай” болон бусад хууль тогтоомж, дурэм журмын хэрэгжилтийн байдалтай танилцана. Мөн сүм хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, татвар төлөлтийн байдлыг шалгахаас гадна тэдгээрийн судалгааг гаргаж бүртгэлд бүрэн хамруулах ажлыг хийж байна.