Тус төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа,
шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын
өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлжээ. Тайланг бизнесийн орчин,
ажлын байрны хүрэлцээ, засаглалын тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил
зэрэг 180 үзүүлэлтийг харгалзан гаргадаг байна. 2016 оны тайланг Орхон
аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Өмнговь 95.09,Дархан-Уул 94:34
оноогоор удаалжээ. Харин Говь-Алтай аймаг 47.30 оноогоор сүүлийн байрт
орсон байна. Тайлан гаргаж эхэлснээс хойш Орхон аймаг тав дахь жилдээ
тэргүүлж байгаа юм. 2012 онд Дундговь аймаг 27 оноо авч сүүлийн байранд
эрэмблэгдэж байсан бол өнгөрсөн жил 47.82 оноо авч, нэг байр
дээшилжээ. 2015 оны тайланд 59.1 оноо авч байсан Баян-Өлгий аймаг уг
тайланг амжилттай ашиглаж, засаглал, бизнес болон дэд бүтцийн
үзүүлэлтээ дээшлүүлэх бодлого барьж ажилласнаар 71.1 хүртэл өссөн
байна.Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин
хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар
байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн
хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн
Ерөнхий захирал Б.Лакшми хэллээ.
Аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба