Өнөөдөр Аугаа их Ялалтын 72 жилийн ой тохиож байна. Энэ өдөр бол
Зөвлөлт-Оросын ард түмний баатарлаг цэрэг эрс, мөнхийн алдраа дуурсан,
фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварч, ялалт байгуулсан түүхэн өдөр
бөгөөд бүхий л ард түмний баяр юм.
Дайны хүнд жилүүдэд манай улс ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар шилдэг сайн таван зуун мянган агт морьдоо бэлэглэж, Хувьсгалт Монгол танкын цуваа, Монгол ард нисэх онгоцны эскадрелийг байгуулан Зөвлөлтийн улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэтгэсэн юм.

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот бол Монгол-Орос
хоёр улсын найрамдал хамтын ажиллагааны билэг тэмдэг билээ. Өнгөрсөн
жилүүдэд Оросын уламжлалт баяр, тэр дундаа Ялалтын баярыг хүндэтгэн
үзэж, өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн баярын арга
хэмжээ “Ялалтын 70 жил” “Жанжинуудын хөшөө”-нд цэцэг өргөхөөс эхэлсэн
юм. Үргэлжлүүлэн “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал “Найрамдлын
өндөрлөг”-өөс хөдлөн А.Амарын талбайд хүрэлцэн ирлээ. Аугаа их Ялалтын
баярын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, “Эрдэнэт” үйлдвэрийн
удирдлагуудаас гадна ахмад дайчид, Эрдэнэт хотын иргэд, Эрдэнэт хотод
ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд оролцсон юм.
Дашрамд дурьдахад 5-р сарын 5-ны өдөр Москва хотод “Дайны замд”
нэртэй Монгол морьдын хөшөөг байрлуулах ёслолын ажиллагаа болж Монгол
улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол улсаас ОХУ-д суугаа
онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцсон байна. Энэхүү
хүрэл хөшөөг 2015 онд Аугаа их дайны ялалтын 70 жилийн ойн баяраар
Оросын ард түмнээс Монголчуудад зориулан бүтээсэн бөгөөд энэ нь дайны
хүнд хэцүү цаг үед Монголын төр засаг аугаа их баатарлаг ялалтанд зохих
хувь нэмэр оруулсны түүхэн баримт болж байна.