Жил
бүрийн энэ өдрийг бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэн
өнгөрүүлдэг. Орхон аймгийн Номын төвөөс энэ өдрийг тохиолдуулан А.Амарын
талбайд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэнд
аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэлээ.
Энэхүү
арга хэмжээг угтаж Номын төвөөс хэд хэдэн ажлыг явуулжээ. Тухайлбал:
Аймгийн “Эх хэлний зөвлөл”-өөс “Үндэсний бичиг соёлоо дээдэлсэн хамт
олон”-г шалгаруулсан ба ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Book
challenge”, “Амьд бичиг ба хөх бодрол” уран бичлэгийн үзэсгэлэн, хүүхэд
насанд хүрэгчдийн дунд Үндэсний бичгийн түргэн уншлагын тэмцээн зэрэг
олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.
Орхон аймгийн 7-р сургуулийн багш Одгэрэлийн санаачлагаар зохион
байгуулсан “Book challenge” ном хандивлах ажилд 1000 гаруй ном цугларч
сургуулийнхаа номын санг арвижуулсан байна. Үүнээс гадна аймгийн “Эх
хэлний зөвлөл”-өөс зохион байгуулсан “Үндэсний бичиг өв соёлоо түгээгч
хамт олон-2017” уралдаанд шалгарсан байгууллага, хамт олны шагналыг
гардууллаа.
1-р байранд Эрдэнэбилэг даргатай Нийтлэг үйлчилгээний албаны дарга
2-р байранд Татварын хэлтэс
3-р байранд Баттүвшин даргатай Эрүүл мэндийн газар
Тусгай байранд “Орхон АЗЗА” ХХК-ийн хамт олон шалгарчээ.