Улсын
монгол хэл, бичгийн 49-р олимпиад 5 дугаар сарын 04-06 өдрүүдэд манай
аймагт болж байна. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 30 багш, 12 дугаар
ангийн төгсөгч 30 хүүхэд оюун ухаан ур чадвараа сорьлоо.
Аймгийн ИТХ, ЗДТГ болон аймгийн БСУГ-аас хамтран зохион байгуулж
байгаа энэхүү ажил нь аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны
өдрийн ээлжит IV хуралдаанаар батлагдсан аймгийн эдийн засаг, нийгмийг
2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм.