ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан

2016-07-21

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 7-р сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд: Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдааныг зарлах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Бүрэн эрх дуусгавар болж тэтгэмж олгох тухай, Аймгийн ИТХ-ын ажлын албаны дотоод зохион байгуулалт гэсэн 5 асуудлыг авч хэлэлцлээ.

Тус хурлаас аймгийн ИТХ-ын ээлжит 2 хуралдааныг 2016 оны 8-р сарын 18-өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулж бүрэлдэхүүнийг сонгох, аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах гэсэн үндсэн 5 асуудал хэлэлцэхээр тогтлоо. 






ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 13
13 / 100%