Ажлын албаны танилцуулга

2016-11-15 17:34

ТАНИЛЦАймгийн ИТХ нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08-р сарын 19-ний өдрийн "Ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн сан, ажилтнуудын хариуцах ажлын чиглэл шинэчлэн тогтоох тухай" 96 дугаар тогтоолыг мөрдөн ажиллаж байна. 


                                                            Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва

  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлага 


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг

  1. Аймгийн ИТХ-ын ажлыг аргачилсан удирдлага, ИТХ, ИТХ-ын даргыг мэргэшил, арга зүйн өндөр түвшний зөвлөмжөөр хангаж, хурлын байгууллага, хурлын  даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хурлын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бүх талын нөхцөл боломж бүрдүүлэх
  2. Аймгийн ИТХ,  ИТХ-ын Тэргүүлэгчид, Хороо, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг зохицуулж, Хурлын байгууллагын бүх чиглэлийн ажлыг нэгтгэн зохион байгуулах
  3. Тэргүүлэгчдийн Ажлын албыг удирдах
  4. Хурлын байгууллагаас Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Хууль хяналт, Засаг захиргаа, төрийн үйлчилгээний болон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтантай харилцах ажлыг нэгтгэн зохицуулах
  5. Аймгийн ИТХ-ын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах
  6. Хууль тогтоомж, Хурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах
  7. Хурлын байгууллагын бүх чиглэлийн тайлан мэдээ, хяналт шалгалт, үнэлгээний ажил, тооцоо судалгааг нэгтгэн хариуцах
  8. Хурлын байгууллагын гадаад харилцааны ажлыг нэгтгэн зохицуулах
  9. Байгууллагын дотоод зохион байгуулалт, дэг журам, соёл, эмх цэгцийн асуудал

 

Хурлын бодлого, хяналт хариуцсан ахлах ажилтан Б.Золоо

  1. Аймгийн ИТХ-ын байгууллагын бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэл, эдийн засаг, төсөв, санхүү, өмчийн болон бусад бодлогын асуудлыг нэгтгэн зохицуулж, уялдаа холбоог хангах талаар тооцоо судалгаа хийх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах
  2. Бодлогын асуудлаар байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хэлтэс алба, агентлагуудтай харилцах үйл ажиллагааг уялдуулах
  3. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх бодлогын чанартай асуудлуудыг хүлээн авах, судлах, холбогдох тооцоо судалгаа хийх, мэдээ, мэдээлэл цуглуулах, энэ талаар Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Хороо, Ажлын албыг мэдээ, мэдээллээр хангах
  4. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Хурлын байгууллагын шийдвэрийн биелэлт, түүний явцыг хянан шалгах, түүнтэй холбоотой асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах
  5. Хурлын байгууллагын бүх чиглэлийн мониторинг, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудлыг нэгтгэн зохицуулж, Аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй харилцан болоод хамтран ажиллах
  6. Ажлын албаны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэх
  7. Хариуцсан ажлын чиглэлээр бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  8. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот бичиг хэргийг эрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх, стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  9. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  10. Хариуцуулсан өмч хөрөнгө, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

Хуулийн зөвлөх, хүний нөөц хариуцсан ажилтан П.Одгэрэл

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохилцуулах зөвлөлийн ажлын албаны ажлыг хариуцах
  2. Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийг эмхэтгэх, хурлын байгууллагаас хамаарах орон нутгийн хэмжээний эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж удирдлагад танилцуулах
  3. Хурлын байгууллагаас гаргаж буй тогтоол шийдвэрийн төсөлд санал дүгнэлт авах, хууль тогтоомжид нийцүүлэх
  4. Удирдлагын зүгээс хууль хяналтын байгууллагатай харилцах асуудлыг зохицуулж, шүүхэд хурлын байгууллагыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх
  5. Хүний нөөцийн асуудал, хүний нөөцтэй холбоотой тоо бүртгэл, мэдээ тайлан, хүний нөөцийн ажилд төрийн албаны стандартыг мөрдөх
  6. Ажлын албаны ажилтнуудын үйлчилгээний стандарт, ёс зүйн дүрэм, ажлын цаг ашиглалтын болон бусад дотоод хяналтын ажил
  7. Хүний эрх, эрх чөлөөний асуудал
  8. Авлигатай тэмцэх, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг авах ажлыг нэгтгэн зохион байгуулах
  9. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот, бичиг хэргийг эрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх, стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  10. Хариуцсан ажлын чиглэлээр бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  11. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  12. Хариуцуулсан өмч хөрөнгө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах


 Хурлын зохион байгуулалт хариуцсан ажилтан П.Энхцэцэг

  1. Аймгийн ИТХ-ын Ээлжит болон Ээлжит бус хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх материалыг хүлээн авах, хүргүүлэхэд бэлтгэж холбогдох ажилтнуудад шилжүүлэх,  биелэлтэд хяналт тавих, бусад техник ажил
  2. Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх материалыг хүлээн авах,  хүргүүлэхэд бэлтгэж холбогдох ажилтнуудад шилжүүлэх,  биелэлтэд хяналт тавих, бусад техник ажил
  3. Аймгийн ИТХ-ын Ээлжит болон Ээлжитбус  хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, хянах ажлыг зохицуулах
  4. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны  тэмдэглэл хөтлөх, хуралдаануудаас гаргасан баримт бичгийг ёсчлох, хүргүүлэх, архивлах ажлыг хариуцах
  5. Хурлын болон Тэргүүлэгчдийн  хуралдаан, хурлын байгууллагаас зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах
  6. Шашин, сүм хийдийн асуудал хариуцах
  7. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот, бичиг хэргийг эрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх, стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  8. Хариуцсан ажлын чиглэлээр бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  9. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  10. Хариуцуулсан өмч хөрөнгө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

  Дотоод ажил, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан Э.Дөлгөөн

  1. Хурлын байгууллагын бичиг хэрэг хөтлөлт
  2. Хурлын байгууллагын архивын ажил
  3. Хурлын байгууллагаас иргэд хөдөлмөрчдийг хүлээн авах ажлыг нэгтгэн зохицуулах
  4. Хурлын удирдлагаас байгууллага, албан тушаалтантай харилцах ажлыг зохицуулах 
  5. Хурлын дарга, холбогдохалбан тушаалтнуудын уулзалт зохион байгуулах, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийгхангуулах, эргэж мэдээлэх
  6. Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах, уламжлах, биелэлтийг тооцох, эргэж мэдээлэх
  7. Хариутай, хугацаатайбичиг албан тоот, мэдээ тайлангийн нэгдсэн хяналт
  8. Хурлын даргын ажилд туслах, зохицуулах
  9. Байгууллагын архив, бичиг хэрэгт холбогдох стандартыг хангах
  10. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  11. Хариуцуулсан өмч хөрөнгө,техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэргээр ажиллаж байна.

 

   Иргэний танхим, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Д.Бадамхүү

  1. Иргэний танхимын үйл ажиллагааг нэгтгэн  зохицуулж, энэ талаар  гарсан хурлын байгууллагын шийдвэрийг  хэрэгжүүлэх
  2. Хурлын байгууллагаас зохион байгуулж байгаа бүх чиглэлийн хэлэлцүүлэг, уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах, энэ үеэр гарсан холбогдох санал гомдлыг байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, эргэж мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах
  3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй болон гарч буй иргэдийн санал, гомдлыг нэгтгэн судлах асуудлыг хариуцах
  4. Иргэдтэй харилцах шууд утас хариуцан ажиллуулж, хүлээн авсан иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг нэгтгэн зохицуулж, биелэлтийг хариуцаж тайлагнах
  5. Аймгийн хэмжээнд зохиогдож буй томоохон ёслол, хүндэтгэлийн болон хурал цуглаан, уралдаан тэмцээний талаар жилийн нэгдсэн судалгаа гаргаж, эдгээр болон бусад арга хэмжээний талаар удирдлагад мэдээлэх, оролцуулах
  6. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот бичиг хэргийг эрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх,  стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  7. Хариуцсан ажлын чиглэлээр  бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  8. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  9. Хариуцуулсан өмч хөрөнгө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

                            Хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи хариуцсан ажилтан Ч.Нарангарвуу

  1. Аймгийн ИТХ-ын болон khural.mn веб сайтыг хариуцан ажиллуулж цахим мэдээллийн асуудлыг хариуцах
  2. Хурлын байгууллагын үйл ажиллагааг бүх чиглэлээр мэдээлэх, сурталчилах, хурлын байгууллага, хэвлэл мэдээллийн байгуллага, иргэдийн хооронд мэдээ мэдээллийн эргэх холбоо бий болгох
  3. Хурлын хуралдааны үед холбогдох программыг ажиллуулж хэвийн байдлыг хангах
  4. Аймгийн ИТХ-ын мэдээллийн технологийн асуудлыг бүрэн хариуцах
  5. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот бичиг хэргийг эрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх,стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  6. Хариуцсан ажлын чиглэлээр бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  7. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  8. Хариуцуулсан өмч хөрөнгө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах.

 

                                                   Төлөөлөгчид хариуцсан туслах ажилтан Б.Дуламрагчаа


 Төлөөлөгчид хариуцсан туслах ажилтан Д.Буянзаяа


                                               Төлөөлөгчид хариуцсан туслах ажилтан Ч.Мөнхнаран

  1. Төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах, тэдний нутаг дэвсгэр, баг, Хуралд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж зохион байгуулах
  2. Төлөөлөгчийг бүх төрлийн зар сурталчилгаа, мэдээ мэдээллээр хангах, төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж Ажлын албанд мэдээлэх, Ажлын алба төлөөлөгчийн хоорондын мэдээллийн эргэх холбоо бий болгох зэрэг ажлыг хариуцах
  3. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны материал тараах, электрон шуудангаар хүргэх, Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны ирц хангах
  4. Төлөөлөгчөөс баг, нутаг дэвсгэрийн байгууллагын ажил байдалтай танилцах, тайлан тавих, хурал, зөвлөгөөн, хяналт шалгалт хийх, иргэд сонгогчидтой уулзах зэрэг ажлыг зохицуулж зохион байгуулах
  5. Төлөөлөгчийг хурлын байгууллагаас зохион байгуулж буй ажилд оролцуулах 
  6. Төлөөлөгчид иргэдээс хандан тавьсан санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх, иргэд, сонгогчид, байгууллага, албан тушаалтанд хандсан бичиг тоот илгээх, хариу авах, бүртгэх мэдээлэх зэрэг бүхий л техник ажлыг нэгтгэн зохицуулж, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах
  7. Төлөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдсон бүх төрлийн судалгаа гаргах, архив материалыг баяжуулах
  8. Аймгийн ИТХ-ын Хороодын ажлыг нэгтгэн зохицуулж, үйл ажиллагаанд нь бүх талын дэмжлэг үзүүлэх
  9. Хороодын хариуцаж буй ажлын чиглэлээр судалгаа, хяналт дүн шинжилгээ хийх
  10. Иргэдийн дунд социологийн судалгаа, санал асуулга, тандалт судалгаанууд явуулах
  11. Өөрийн хариуцсан ажлын холбогдох албан тоот бичиг хэргийгэрхлэх, хөдөлгөөнд хяналт тавих, эргэж мэдээлэх, стандартад нийцүүлэх, архивлаж дотоод ажил хариуцсан ажилтанд хүлээлгэж өгөх
  12. Хариуцсан ажлын чиглэлээр бүх төрлийн тайлан, мэдээ, мэдээллийн асуудал
  13. Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  14. Хариуцуулсан өмч хөрөнгө техник хэрэглсийн бүрэн бүтэн байдлыг хангах


Жолооч, нярав Ч.Жигжидсүрэн 


  Жолооч С.Батбаяр

  1. Автомашины техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, машин тэрэгний засвар үйлчилгээг тогтмол хийж ажилд байнга бэлэн байлгах 
  2. Ажлын бус цагаар машин техникийг тогтоосон гражид тавих, чөлөө зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оруулахгүй байх
  3. Хөдөлмөрийн дотоод журмын заалтууд болон хөдөлгөөний аюулгүй ажиллагааг нягт баримтлах
  4. Ажил үйлчилгээний үед осолгүй ажиллах, граж, зогсоолын ариун цэвэрч байдал, гал усны аюулаас сэргийлэхэд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлэх
  5. Харилцааны өндөр соёлтой үйлчлэх. 




Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 31
  • НИЙТ:
  • 129 649